боов хөхөх ЗӨВЛӨГӨӨ Эхний алхамаа хий! Та магадгүй супер од, тамирчин болох гээгүй байх. Гэхдээ, өмнө нь хэзээ ч фитнесээр хичээллэж байгаагүй ч гэсэн та эхлээд өөртөө фитнес хийх маш том зорилго, жишээ нь 1 өдрийн дотор 150 кмыг унадаг дугуйгаар туулах, эсхүл триатлон буюу гурван төрөлт спортын тэмцээнд оролцох эсхүл аль нэг спортын лигид орох гэх мэт зорилго тавих хэрэгтэй. Өөрийгөө аюулгүйн тойргоос гарга Эхлээд, боломжуудыг тооцож гарга. Оролдож хийж үзэж болох зөндөө олон дасгал, спортууд байгаа ба та магадгүй өмнө нь хэзээ ч хийж үзэн гэж төсөөлж байгаагүй зүйлдээ дуртай болохоо олж нээх ч юм билүү. Үнэхээр хэцүү зүйлийн төлөө эсхүл өөрийн аюулгүйн тойргоос гадуур дасгал хийхийг хүсч байна уу, тэгвэл оролдоод үзэх хэрэгтэй. Жижиг зорилгоос эхэл Танд магадгүй нэг л өдөр хүрнэ гэсэн том зорилго байгаа байх, жишээ нь бүтэн марафонд 42.5 км гүйх. Тэрхүү том зорилгодоо хүрэх хамгийн сайн арга бол түүнд хүрэх дараалсан жижиг зорилго өмнөө тавих явдал юм. Өмнөх жишэ...